6 Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.
6 Гэвч дарамтанд байгсдыг тайвшруулагч Бурхан Титийн ирэлтээр биднийг тайвшруулав.
Тэр өдөр чи: “ЭЗЭН минь ээ, Талархалаа Тандаа өргөе. Надад уурласан хэдий ч уураа Та татаж, Намайг тайвшрууллаа.
“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?
Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.
Би замыг нь үзсэн бөгөөд түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж,
Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.
Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно.
Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.
Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай.
Тиймээс бид тайвширсан. Тайвшралын маань зэрэгцээ Титийн баяр хөөрт бид бүр ч их баярласан. Учир нь та бүгдээс болж түүний сүнс сэргэсэн байв.
Би та нарыг түүнд ямар нэгэн байдлаар магтсандаа ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн сайрхал маань Титийн өмнө үнэн болов.
Зөвхөн түүний ирснээр ч бус мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар юм. Миний төлөөх та нарын мөрөөдөл, уй гашуу, тэмүүллийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм.
Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, Сүнсний нөхөрлөл, энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол
Христийн сайнмэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч дүү Тимотоо итгэлийг чинь урамшуулан, батжуулахаар илгээсэн билээ.