Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 7:13 - Ариун Библи 2013

13 Тиймээс бид тайвширсан. Тайвшралын маань зэрэгцээ Титийн баяр хөөрт бид бүр ч их баярласан. Учир нь та бүгдээс болж түүний сүнс сэргэсэн байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

13 Тийм учраас бид тайвширсан. Бидний тайвшралын зэрэгцээ Титийн баяр хөөрөнд бид бүр ч их баярласан. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээс болж сэргэсэн байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 7:13
16 Iomraidhean Croise  

Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.


Ингэвэл би Бурханы хүслээр та нар дээр баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно.


Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно.


Сэрэмжтэй бай. Итгэлдээ бат зогс. Эршүүд бай, хүчтэй бай.


Тэд миний болон та нарын ч сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.


Би тэнд Тит дүүгээ олоогүй учир сүнс минь амарсангүй. Тиймээс би тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, Македонийг зорин явсан.


Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийнх гэдэгт би та бүгдэд итгэдэг.


Би та нарыг түүнд ямар нэгэн байдлаар магтсандаа ичээгүй. Харин бид та нарт бүхнийг үнэнээр хэлсэн шиг түүнчлэн сайрхал маань Титийн өмнө үнэн болов.


Та нар хэрхэн айдас ба чичрэлээр түүнийг хүлээн авч, бүгд дуулгавартай байсныг чинь тэр санахдаа зүрх нь улам бүр та нарт ханддаг.


Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.


Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бага зовнихын тулд түүнийг яаран илгээлээ.


Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй.


Тийм ээ, дүү минь, Эзэн дор тусыг чинь авъя. Христ дор зүрхийг минь тэнхрүүл.


Би хайраас чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан. Дүү минь, чамаар ариун хүмүүсийн зүрх тэнхрэв.


Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд бодолдоо даруу байцгаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan