Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 6:9 - Ариун Библи 2013

9 эс мэдэгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхэгсэд шиг боловч, харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй,

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 цуутай биш юм шиг боловч цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй,

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 6:9
18 Iomraidhean Croise  

Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.


Энэ Паул гэгч, гараар хийгдсэн нь бурхад биш гэж Ефес төдийгүй бараг бүх Азид ухуулж, олныг эргүүлснийг та нар харж, сонсож байгаа.


Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар мөн Паулын амьд гэж нотолдог, нэгэн үхсэн хүн Есүсийн талаар санал зөрөлдсөн байв.


Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын өмнө ялангуяа Агрийп хаан таны өмнө авчраад байна.


тэмдгүүд болон гайхамшгийн хүч, Ариун Сүнсний хүчээр ажилласан тул би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайнмэдээг бүрэн дэлгэрүүлсэн.


«Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ, Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ» гэж бичигдсэн юм.


Харин бид шүүгдэхдээ ертөнцтэй хамт яллагдахгүйн тулд Эзэнээр сахилгаждаг.


[Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэг. Бидний Эзэн Есүс Христэд миний бахархал болдог та нарын талаарх бахархлаар би баталъя.


Учир нь элч биднийг Бурхан үхэх ял ногдогсод мэт бүхний адаг болгосон гэж би боддог. Юу гэвээс бид ертөнцөд, тэнгэрэлч нарт ч, хүмүүст ч үзвэр болжээ.


Хэдийгээр би үг ярианд дадаагүй ч, мэдлэгээрээ тийм биш ээ. Үүнийг бид бүх юмсаар, тал бүрээр та нарт илчилсэн.


Бид нууцлагдсан, ичгүүрт зүйлсээс татгалзан, заль мэх хэрэглэлгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр Бурханы өмнө өөрсдийгөө хүн бүрийн мөс чанарт нотолдог.


Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил болсон гэж би найддаг.


Lean sinn:

Sanasan


Sanasan