Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 6:14 - Ариун Библи 2013

14 Үл итгэгчидтэй буруу буулганд бүү ор. Зөвт байдал ба ёс бусын түншлэл гэж юу байх? Гэрэл ба харанхуйн нөхөрлөл гэж юу байх юм?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

14 Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 6:14
44 Iomraidhean Croise  

Тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, ЭЗЭНээр тангарагла. Миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр эс сонгон,


Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.


Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув.


Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд энэхүү гэмийн учир хонин сүргээс хуцыг ялын тахилд тахив.


Харин үндэстнүүдтэй хутгалдан Үйлсээс нь суралцаж,


Танаас эмээдэг бүх хүн хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн Анд нөхөр нь би билээ.


Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд Бүх баяр жаргал минь тэдэнд байдаг.


Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдгээр охид нь бурхдаа даган завхайрч, бас хөвгүүдийг чинь бурхадтайгаа завхайруулах вий.


Ууранд баригдсан хүнтэй бүү нөхөрлө, Түргэн зантай хүнтэй бүү нийл.


Хорон нэгнийг зөвт хүмүүс жигших. Чигч шударга замналтай хүнийг буруут нь жигших.


Та нар Миний зарлигуудыг сахигтун. Малаа өөр төрлийн малтай бүү эвцэлдүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн утсаар буюу маалинга ба ноос хольж хийсэн хувцас бүү өмс.


Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.


Гэвч өчүүхэн ч гэсэн Сүнстэй хэн нь ч тэгэхгүй. Тэр Бурхант үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тиймд сүнсэндээ анхаар. Хэн ч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүү тэрслэг.


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг.


Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нарын болон ахлагчдын хэлсэн бүхнийг уламжлав.


Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй.


Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.”


Садарлагчидтай холбогдож болохгүй гэж би та нарт захидалдаа бичихдээ,


Ах дүү нь ах дүүтэйгээ тэр тусмаа үл итгэгсдийн өмнө шүүхдэх гэж үү?


Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбогдсон байдаг. Нөхөр нь харин нойрсвол тэр эмэгтэй хүссэнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Зөвхөн Эзэн дотор.


Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэт гялалзан, гажууд үеийнхний дотор Бурханы өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм.


Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр хорвоотой ходий хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan