11 Коринтчууд аа, бид та нарт ам нээсэн. Зүрх маань ч нээгдсэн.
11 Коринтчууд аа, бид та нартай чөлөөтэй ярьсан. Бидний зүрх өргөнөөр нээгдсэн байна.
Тайтгарахын тулд би ярих ёстой Уруулаа нээж, би хариу хэлье.
Та зүрхийг минь уужруулах учир Тушаалуудын тань замаар би гүйх болно.
ЭЗЭН, уруулыг минь нээгээч. Ам минь Таны магтаалыг тунхаглана.
Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд Далайн баялаг чинийх болж, Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир Зүрх чинь чичрэн баясна.
Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдээд, би дахин хэлгүй болсонгүй.
Гэтэл бас ихэрхэг хүн дарсанд хууртан, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүсэлээ ихэсгэж, Үхэлтэй адил хэзээ ч ханаж цадахгүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, Бүх ард түмнийг өөртөө хураана.
Дараа нь тэр Афиныг орхин Коринтод очив.
Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас Коринтынхон үгийг сонсоод олноороо итгэж, баптисм хүртэцгээж байлаа.
Би та нарын сүнсний төлөө ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд өөрийгөө ч гэсэн үрэх болно. Хэрэв би та нарыг илүү хайрлавал өөрөө бага хайрлагдах уу?
Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.
Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн өмнө загалмайд цовдлогдсон бус уу?
Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй.
Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир.
Боол эсвэл чөлөөт байх нь ялгаагүй алив хүн сайн зүйл хийвэл тэрээр Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэд.
Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн.
Сайнмэдээний анхан үед, намайг Македониос явсны дараа авах өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа.
Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.
Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв.