Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 4:9 - Ариун Библи 2013

9 хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 4:9
19 Iomraidhean Croise  

Тэд чамайг дорд болгоход Чи итгэлтэйгээр ярих болно. Тэрээр даруу хүнийг аврах болно.


“Залуу байхаас минь тэд намайг Олон удаа хавчин зовоосон билээ. Гэвч тэд намайг дийлээгүй юм.


Бурхан минь, Бурхан минь, Юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, авралаас минь Юунд Та хол байна вэ?


Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрлах агаад Бишрэлтнүүдээ үл орхино. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин буруутын үр удам таслагдана,


Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи дотор минь гасална вэ? Бурханд найд! Учир нь би миний Бурхан, миний тусламж Түүнийгээ л магтах болно.


Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймэрнэ вэ? Бурханд найд, Учир нь Түүний оршихуйн авралын төлөө Би Түүнийг дахин магтах болно


Нэрийг тань мэдэгсэд Танд найдна. ЭЗЭН, Өөрийг тань эрэн хайгчдыг, Та орхиогүй билээ.


Учир нь зөвт нь долоо бүдрэвч нэг сэхнэ. Буруут харин гай гамшигт нэгмөсөн бүдэрнэ.


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


Цаашид чамайг “Мартагдсан” гэж, Газрыг чинь “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, Газрыг чинь “Гэрлэсэн” гэж дуудах болно. Учир нь ЭЗЭН чамайг таалж, газар чинь гэрлэх болно.


Өө дайсан минь, надаас болж бүү баяс! Би унавч, босох болно. Би харанхуйд суувч ЭЗЭН миний гэрэл юм.


Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч


“Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахих болно.


Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?


Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.


Үнэндээ, Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.


Lean sinn:

Sanasan


Sanasan