Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 12:4 - Ариун Библи 2013

4 диваажинд аваачигдсаныг нь болон хүний илэрхийлшгүй, хэлж боломгүй үгсийг сонссоныг нь мэднэ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Диваажинд аваачигдсаныг болон үгээр хэлшгүй, мөн хүний илэрхийлж боломгүй үгсийг сонссоныг мэднэ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 12:4
9 Iomraidhean Croise  

Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь Үзэсгэлэнтэй болгож, Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг мод түүнд атаархав.


Тэр гарын дүрс мэт юмыг сунган миний толгой дээрх туг үснээс барилаа. Тэгэхэд Бурханы үзэгдлүүдийн дотор Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Иерусалим уруу авч яван дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав. Тэр нь атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах газар байв.


Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.


Тэд уснаас гарч ирэх үед Эзэний Сүнс Филипийг авч одов. Тайган түүнийг дахин олж хараагүй хэдий ч баяр баясалтайгаар замд гарчээ.


Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж.


Би Христ дотор нэгэн хүнийг мэднэ. Тэр арван дөрвөн жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачигдсан юм. Бие дотроо юу эсвэл биеэсээ ангид уу гэдгийг нь би мэдэхгүй, Бурхан мэднэ.


Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.


Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа.


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»”


Lean sinn:

Sanasan


Sanasan