Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 12:1 - Ариун Библи 2013

1 Сайрхах нь ашиггүй ч, зайлшгүй байна. Учир нь би Эзэний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Хэдий ашиггүй боловч сайрхах нь зайлшгүй. Гэвч би Эзэний үзэгдэл болон илчлэлтүүдийн тухай хэлэх гэсэн юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 12:1
26 Iomraidhean Croise  

Сүнс намайг өргөж, Бурханы Сүнсээр үзэгдэл дотор намайг Халдеид цөлөгдөгсөд дээр авчирлаа. Тиймээс миний үзсэн үзэгдэл намайг орхив.


Тэрээр —Үгийг минь сонсогтун. Хэрэв та нар дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би түүнд үзэгдлээр Өөрийгөө мэдүүлж, Би түүнтэй зүүдэнд нь ярьдаг юм.


Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ.


Каиаф бол ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн билээ.


Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Харин ярь. Бүү дуугүй бай.


Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.


Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй.


Ах дүү нар аа, хэрэв би та нар дээр очиж хэл ярихуйгаар ярилаа гэхэд илчлэл эсвэл мэдлэг эсвэл эш үзүүллэг эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ?


Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч бүх юм тустай биш. Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч би юугаар ч эзэмдүүлэхгүй.


Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй.


Би тэр хүнээр сайрхах болно. Харин өөрөөрөө бол мөхөсдөлөөсөө бусдаар сайрхахгүй.


Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж.


Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.


Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр бодолоо хэлье. Жилийн өмнөөс та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй мөн ингэхийг хүссэн шүү дээ.


Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлээр хүлээж авсан билээ.


Илчлэлийн дагуу би тийшээ явсан юм. Харийнхны дунд тунхагладаг сайнмэдээг би тэдэнд, ялангуяа нэр хүндтэй хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байх вий гэсэндээ тэгсэн юм.


Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлээр мэдэгдсэн билээ.


Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй.


Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan