Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 1:8 - Ариун Библи 2013

8 Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтад байснаас амьд үлдэх горьдлого тасарсныг ч та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

8 Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 1:8
13 Iomraidhean Croise  

Азид үг тунхаглахыг Ариун Сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын нутгаар дайран өнгөрч,


Ингэж хэлээд тэр цуглааныг тараасан аж.


Партчууд, медчүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,


Ах дүү нар аа, бусад харийнхны дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар дээр очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.


Би Ефест зэрлэг араатнуудтай, хүний хувьд л тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй л юм бол “Маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая!”


Учир нь үлэмж том, үр нөлөөтэй үүд надад нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.


Та нар хэдийнээ бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болж. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!


Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ.


эс мэдэгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхэгсэд шиг боловч, харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй,


Гэсэн ч Давид тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв.


Давид —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрнө. Ингээд би түүний гараас зугтана гэж зүрхэндээ бодов.


Lean sinn:

Sanasan


Sanasan