Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 9:3 - Ариун Библи 2013

3 Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэл. Дараа нь хаалгаа онгойлгоод, шууд л зугт гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган, “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэлэгтүн. Дараа нь хаалгаа онгойлгоод, зугтагтун. Битгий хүлээ хэмээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 9:3
23 Iomraidhean Croise  

Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тосолж бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.


Тэгэхэд Хазаел —Гэвч зарц тань юусан билээ? Эгэл нохой ийм агуу юм хийх үү? гэсэнд Елиша —Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав.


Иехү босоод гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган түүнд —Израилийн Бурхан, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би чамайг ЭЗЭНий ард түмэн дээр болон Израилийн дээр хаан болгон тосоллоо.


Ахазиагийн сүйрэл Иорам уруу явснаар нь дамжуулан Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгцээ Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Иехүг харин Ахабын гэрийг тастуулахаар ЭЗЭН тосолсон байв.


Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган түүнийг тосол.


Небухаднезарын хаанчлалын хоёр дахь онд Небухаднезар хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн.


Тэрээр тосолгооны тосноос Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэрэлч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.


их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун.


Самуел —Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү?


Харин Самуел —Би яаж явах вэ? Саул үүнийг сонсвол намайг алах болно гэв. ЭЗЭН айлдахдаа —Чи охин бяруу авч, “ЭЗЭНд тахил тахихаар ирлээ” гэж хэлэгтүн.


Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийн захирагч болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн гараас аврах болно. Тэдний хашхираан миний өмнө ирсэн тул Би өөрийн ард түмнээ харав гэжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan