Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 9:25 - Ариун Библи 2013

25 Тэгээд түүний түшмэл Бидкарт —Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачиж хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

25 Тэгээд түүний түшмэл Бидкарт хандан —Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачин хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 9:25
12 Iomraidhean Croise  

Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.


Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ.


Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад мөн эд хөрөнгийг нь авах нь уу?» ЭЗЭН бас «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт чиний цусыг ч бас ноход долоох болно» гэж айлдлаа” гэж хэлээрэй хэмээжээ.


Иехүд хандан “Чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилийн хаан сэнтийд заларна” гэж айлдсан ЭЗЭНий үг энэ бөгөөд тийнхүү биелэгджээ.


“Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


Тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Энэ зөн нь Иерусалим дахь ноён хийгээд тэнд буй Израилийн хамаг гэрт хамаатай юм»” гэж хэл.


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


Нэгэн зөн. Малахигаар дамжуулан Израильд хандсан ЭЗЭНий үг.


Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan