Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 9:13 - Ариун Библи 2013

13 Тэгэхэд тэд яаравчлан хүн бүр хувцсаа авч Иехүгийн хөлийн доор, гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн —Иехү бол хаан гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

13 Тэгэхэд тэд яаравчлан, хүн бүр өөрийн хувцсаа авч, Иехүгийн хөлийн доор гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн, —Иехү бол хаан гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 9:13
12 Iomraidhean Croise  

Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж —Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом Хебронд хаанчилдаг” хэмээгтүн гэж хэлүүлэв.


Учир нь тэр өнөөдөр явж, үй олон үхэр, тарган тугал болон хоньдыг тахил өргөхөөр нядалж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжингууд ба тахилч Абиатар нарыг урьж дуудсан байх юм. Тэд Адониагийн өмнө ууж идэн “Адониа хаан мандтугай” гэж уухайлцгааж байна.


Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Тэгээд тахилч Задок тос агуулдаг эврийг асар дотроос авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх ард олон —Соломон хаан мандтугай! гэж уухайлцгаав.


Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч түүнийг хаан болгов. Тэд түүнийг тосолж, алга ташин —Хаан мөнх наслаг! гэцгээв.


Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав.


Тэд —Худлаа даа, алив бидэнд хэл л дээ гэсэнд Иехү —Тэрээр надад ингэж ингэж яриад “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж мөн хэлсэн билээ гэв.


Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун!


Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь дээлээ дэвсэж байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan