Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 9:11 - Ариун Библи 2013

11 Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс —Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд —Та нар иймэрхүү хүнийг, бас юу ярьдгийг нь мэднэ шүү дээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс —Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам уруу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд —Та нар хүнийг болон түүний ярьсныг мэднэ шүү дээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 9:11
16 Iomraidhean Croise  

Түүнийг угтан гүйж очоод, түүнээс “Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?” гэж асуугтун гэв. Эмэгтэй —Сайн гэж хариу хэлэв.


Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж —Бүх юм сайн уу? гэв.


Тэд —Худлаа даа, алив бидэнд хэл л дээ гэсэнд Иехү —Тэрээр надад ингэж ингэж яриад “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж мөн хэлсэн билээ гэв.


Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад —Би цэргүүдийг харж байна гэжээ. Иорам —Нэг морьтонг авч, тэднийг угтуулан илгээгээд “Амар тайван уу” гэж түүгээр асуулга гэв.


Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд —Хаан “Амар тайван уу?” гэж асууж байна гэв. Иехү —Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэж хариулав.


Чи тэнд очиж Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод дотогш орж, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон дотоод өрөөнд дагуулж орогтун.


Иорам, Иехүг хараад —Иехү, амар тайван уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон ид шид олширсоор байхад юун амар тайван байх билээ? гэв.


Тийм ээ, үнэн дутагдаж, Ёрын муугаас холдогч нь тоногдов. ЭЗЭН хараад, Шударга ёс байхгүй нь Түүний мэлмийд эс таалагдав.


“ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд тахилч болгосон нь эш үзүүлэгч шиг аашилдаг ямар ч галзууг цагдах харгалзагч нар ЭЗЭНий өргөөнд байж, түүнийг дөнгө ба төмөр мүглэнд оруулахын тулд байв.


Шийтгэлийн өдрүүд иржээ, Хонзонгийн өдрүүд ч ирчихэж. Эш үзүүлэгч мулгуу, сүнслэг хүн галзуу гэж Израиль орилно. Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж Хонзогнол чинь агуу ажээ.


Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж тэд ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явав.


Тэдний олонх нь —Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм байна. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ.


Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.


Паулыг өөрийгөө өмгөөлөн ийнхүү ярьж байтал Фест чанга дуугаар —Паул, чи солиорчээ. Их эрдэм ном чинь чамайг галзуу болгожээ гэхэд


Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор ухаалаг аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бид нэр хүндгүй.


Учир нь бид ухаанаа алдсан бол энэ нь Бурханы төлөө юм. Бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan