Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 9:1 - Ариун Библи 2013

1 Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгч хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд —Ууцаа бүсэлж, гартаа энэ тостой савыг бариад Рамот-гилеад уруу яв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд —Бүсээ ууцаараа бүсэлж, гартаа энэ тостой савыг барьж, Рамот-гилеад уруу яв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 9:1
25 Iomraidhean Croise  

Тэгээд тахилч Задок тос агуулдаг эврийг асар дотроос авчирч, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх ард олон —Соломон хаан мандтугай! гэж уухайлцгаав.


ЭЗЭНий мутар Елиа дээр ирсэнд тэр ууцаа бүслээд, Ахабын өмнө түрүүлэн гүйсээр Иезреел уруу оров.


Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тосолж бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.


ЭЗЭН “Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” гэж асуулаа. Нэг нь ийм гэхэд нөгөө нь тийм гэж байлаа.


Тэрээр Иехошафатад хандан —Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат, Израилийн хаанд —Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс, миний морьд чиний морьд билээ гэв.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад —Елиагийн сүнс Елиша дээр амарлижээ гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газарт доош мэхийв.


Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа —Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв.


Тэр хоёрыг Иорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов.


Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Тэгэхэд Елиша, Гехазид —Ууцаа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв.


Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ.


Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг түүний бүх ууган хөвгүүдийг алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иехорамын хүү Ахазиа Иудагийн хаан болжээ.


Тэрээр тэдний зөвлөгөөг дагаж, Израилийн хаан Ахабын хүү Иехорамын хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамчууд Иехорамыг шархдуулав.


Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.


их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав.


Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!


Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу үйлдсэнийг та нар нүдээрээ үзсэн. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан хүн бүрийг устгасан билээ.


Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.


Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган түүнийг үнсээд —ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосоллоо.


ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan