Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 8:9 - Ариун Библи 2013

9 Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон —Таны хүү Арамын хаан Бен-хадад асуулгахаар намайг тан уруу илгээж, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон, —Таны хүү Арамын хаан Бенхадад намайг тан уруу илгээн, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 8:9
13 Iomraidhean Croise  

Арван талх, зөөлөн боов, нэг ваар зөгийн бал аваад түүн дээр оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж хэлэв.


Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы ач Табриммоны хүү Бен-хададад илгээн


ЭЗЭН түүнд —Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно.


Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.


Елиша үхэлд хүргэх өвчин тусах үед Израилийн хаан Иоаш түүн дээр ирээд, түүний өмнө уйлан —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон минь! гэв.


Ингээд Ахаз, Ассирийн хаан Тиглат-пилесерт элч нар илгээн —Би таны зарц бөгөөд таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч гэж уламжлуулав.


Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд


Тэгтэл Арамын хаан —Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэлээ. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алтан шекел, арван ээлжийн хувцас авч явлаа.


Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.


Эрж олох хийгээд алдаж асгах цаг, Хадгалах хийгээд хаях цаг,


Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв.


Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуус таны нүдэнд тааллыг олог. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны зарц нар болон хүү Давиддаа таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?” гэж хэл гэв.


Саул харин зарцдаа —Хэрэв бид очвол тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan