Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 7:9 - Ариун Библи 2013

9 Дараа нь тэд бие биендээ —Бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дуугаа хураан байна. Хэрэв бид өглөөний гэгээ тустал хүлээвэл бидэн дээр шийтгэл буух болно. Тиймээс одоо явж, хааны өргөөнийхөнд айлтгая гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Дараа нь тэд бие биендээ —Бид зөв юм хийсэнгүй. Энэ өдөр бол сайн мэдээний өдөр атал бид дуугаа хураан байна. Хэрэв бид өглөөний гэгээ тустал хүлээвэл бидэн дээр шийтгэл буух болно. Тиймээс одоо явж, хааны гэрийнхэнд айлтгая гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 7:9
14 Iomraidhean Croise  

Нааман явж, эзэндээ бараалхан —Израилийн нутгаас авчирсан тэр охин ингэж ингэж хэлэв гэв.


Ингээд тэд ирж, хотын хаалгачдыг дуудан тэдэнд —Бид арамчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжгүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.


Гулдан хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ —Яагаад бид үхэх хүртэлээ энд суух ёстой юм бэ?


Учир нь Эзэн арамчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээлээ.


Эдгээр уяман өвчтөнүүд хуарангийн захад хүрч ирээд нэг майханд орж, идэж уугаад, тэндээс алт, мөнгө, хувцас зөөж, далдлан нуужээ. Тэд буцаж ирэн өөр нэгэн майханд нэвтрэн орж, тэндээс юм зөөж, далдлан нуужээ.


Учир нь зөвт нь долоо бүдрэвч нэг сэхнэ. Буруут харин гай гамшигт нэгмөсөн бүдэрнэ.


Анхнаасаа Сионд “Үзэгтүн эднийг үзэгтүн” гэсэн бөгөөд Сайхан мэдээ хүргэгчийг Иерусалимд Би өгчээ.


Амар тайвныг сонордуулж, Сайн сайхныг мэдээлж Авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх Сайнмэдээ авчрагчийн хөл Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй?


Харагтун. Сайн мэдээ авчирдаг, Амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна. Өө Иуда, баяр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл. Учир нь үл бүтэх нэгэн чамаар дахин өнгөрөхгүй. Тэр бүрэн таслагдсан юм.


Гэвч та нар ингэхгүй аваас харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэдтүгэй.


Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа.


хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар.


Lean sinn:

Sanasan


Sanasan