Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 7:6 - Ариун Библи 2013

6 Учир нь Эзэн арамчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээлээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 7:6
21 Iomraidhean Croise  

Давидад жигшигдэх болсноо хараад Аммоны хөвгүүд хүмүүс илгээн Бет-рехобын арамчууд болон Зобагийн арамчууд болох хорин мянган явган цэргийг мөн Маакагийн хааныг нэг мянган цэрэг болон Тобын арван хоёр мянган эрийн хамт хөлслөн авав.


Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи яарагтун. Учир нь филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө ЭЗЭН гарсан байна гэлээ.


Соломон Египетээс нэг тэргийг зургаан зуун шекелээр, нэг морийг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ гар дамжуулан хитчүүдийн бүх хаад ба арамчуудын хаадад гаргадаг байжээ.


Тэд өөр өөрийн нэг дайсныг алжээ. Арамчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.


Тэд арамчуудын хуаран уруу явахаар үдшийн бүрийгээр босов. Тэднийг арамчуудын хуарангийн захад хүрч очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй.


Түгшүүрийн чимээ чихэнд нь байж, Амар амгалангийн үед ч сүйтгэгч түүн дээр ирдэг.


Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд үлэмж ихээр айж чичрэх болно.


Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан, ЭЗЭНийг үл хайж, Египет уруу тусламж гуйн одож, Морьдод түшиглэдэг, тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.


Чи тэрэг ба морьт цэргийн талаар Египетэд найдаж байгаа бол миний эзний боолуудын дундаас хамгийн дорд захирагчийг ч няцааж яаж чадах вэ дээ?


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


Тэднийг явах үед их усны шуугиан мэт Төгс Хүчит Нэгэний дуу адил далавчуудынх нь чимээг буюу хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би сонсов. Тэд зогсохдоо далавчуудаа буулгаж байв.


Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс Хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсдов.


Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьт тэрэгний чимээтэй адил байлаа.


Тэд цэргийн хуаранг хүрээлэн, хүн бүр өөрийн байранд зогсоцгоов. Тэгтэл хуаран даяараа гүйлдэн, бархирч орилолдон зугтав.


Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов.


Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт уруудан явъя гэж хариулав.


Lean sinn:

Sanasan


Sanasan