Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 7:2 - Ариун Библи 2013

2 Хааны гарын түшмэл, Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнууд гаргасан ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг нүдээрээ үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Хааны гарын түшмэл хүн Бурханы хүнд хариулан, —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнуудыг хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 7:2
17 Iomraidhean Croise  

Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.


Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны өргөөнд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны өргөөнд мөргөдөг тул намайг Риммоны өргөөнд мөргөх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.


Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа Бурхан ЭЗЭНдээ өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.


Дахин дахин Бурханыг сорьж, Израилийн Ариун Нэгэнийг тэд өвтгөсөн.


Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй» гэж айлдаж байна” гэлээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би нехелам хүн Шемаиаг болон үр удмыг нь шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон гэж хэл” хэмээн айлдлаа.


Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ? Тэд “Бидэнд идэх мах өгөөч” гэж миний өмнө уйлж байна шүү дээ.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Зарим нь итгэмжгүй бол яах вэ? Тэдний итгэмжгүй нь Бурханы итгэмжийг хүчингүй болгох уу?


Писгагийн оройд гарч, баруун, зүүн, хойш урагш харцаа өргөн нүдээрээ ширт! Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй.


Бид итгэмжгүй байлаа ч, Тэр итгэмжит хэвээр байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж үл чадна.


Lean sinn:

Sanasan


Sanasan