Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 7:16 - Ариун Библи 2013

16 Ингээд ард түмэн гарч, арамчуудын хуаранг тонов. Тэгэхэд ЭЗЭНий үгийн дагуу нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр худалдав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

16 Ингээд ард түмэн гарч, арамейчуудын хуаранг тонов. Тэгэхэд ЭЗЭНий үгийн дагуу нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр худалдав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 7:16
14 Iomraidhean Croise  

Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн гулдан хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.


Тэд араас нь Иордан уруу явсан бөгөөд үзэгтүн, бүх зам арамчуудын яарахдаа хаясан хувцас, хэрэглэлээр дүүрсэн байв. Тэгээд элч нар буцаж ирээд, хаанд айлтгав.


Иехошафат хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас, үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз цуглуулан авчрав.


“Их цэргийн хаад зугтана, Тэд зугтана. Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”


Хонины хашаанд хэвтэх үедээ та нар Мөнгөөр бүрсэн тагтааны жигүүр, Солонгорсон алтлаг өд нь мэт ажгуу.


Хөөрхий еэ, сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг, Дээрэмдүүлээгүй атлаа бусдыг дээрэмдэгчид ээ. Та нар бусдыг сүйтгэхээ болиход Өөрсдийг чинь сүйтгэнэ. Та нар бусдыг дээрэмдэхээ зогсооход Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.


Чиний аргамж тайлагдаж, Шургийн суурь нь уягдахгүй, Дарвуул дэлгэж чадахгүй. Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж, Доголон хүн ч хувь хүртэнэ.


Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна. Царцаа дэвхрэх шиг, Хүмүүс түүн дээр овооролдоно.


Би боолуудынхаа үгийг баталж, Элч нарынхаа зорилгыг гүйцэтгэдэг. Би Иерусалимд «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох бөгөөд Нуранги балгаснуудыг Би дахин босгоно» гэж хэлдэг.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.


Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө зогсоон буцаж ирээд филистчүүдийн хуарангуудыг тоножээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan