Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 7:1 - Ариун Библи 2013

1 Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн гулдан хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн дааман хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 7:1
19 Iomraidhean Croise  

Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.


Тэгтэл Исаиа, Хезекиад —ЭЗЭНий үгийг сонсогтун.


Нэгэн хүн Баал-шалишагаас ирэхдээ Бурханы хүнд ургацынхаа дээж болгон арвайн хорин талх, тарианы шинэхэн түрүүг сагсандаа авчирчээ. Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг гэв.


Самарид их өлсгөлөн болов. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөн шекел, кабын дөрөвний нэг тагтааны сангас таван мөнгөн шекелээр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв.


Түүнийг ахмадуудтай ярилцаж байх зуур, харагтун, өнөөх элч түүн дээр ирж —Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээн харах ёстой юм бэ? гэжээ.


Ингээд ард түмэн гарч, арамчуудын хуаранг тонов. Тэгэхэд ЭЗЭНий үгийн дагуу нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр худалдав.


Бурхан тэхий голд нь бөгөөд Тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүр цайхад тусална.


Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй.


Израилийн хөвгүүдийн гонгинооныг Би сонссон. “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно” гэж тэдэнд хэл гэв.


Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ тэмдэг маргааш болох болно»” гэж хэл хэмээн айлдав.


Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бурханы маань зааварт чих тавигтун”


Тэгээд Тэр надад —Эдгээр ясан дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж хэл.


Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд


Тэгээд Иошуа хүмүүст —Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно гэв.


Хэмжүүр буудай нь нэг денар, гурван хэмжүүр арвай нь нэг денар болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов.


Тэд ирсэн элч нарт —Иабеш-гилеадын хүмүүст “Маргааш нар хурцаар шарж эхлэхэд та нарт аврал тусламж очих болно” гэж хэлэгтүн гэв. Тийнхүү элч нар буцаж ирэн Иабешийн хүмүүст мэдэгдэхэд тэд баярлав.


Самуел, Саулд —Таныг Өөрийн ард түмэн Израилийн хаан болгон тослохоор ЭЗЭН намайг илгээсэн. Тиймээс одоо ЭЗЭНий үг ба дуу хоолойг сонсогтун.


Lean sinn:

Sanasan


Sanasan