Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 6:21 - Ариун Библи 2013

21 Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

21 Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь, би тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 6:21
9 Iomraidhean Croise  

Елиша үхэлд хүргэх өвчин тусах үед Израилийн хаан Иоаш түүн дээр ирээд, түүний өмнө уйлан —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон минь! гэв.


Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.


Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд


Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон —Таны хүү Арамын хаан Бен-хадад асуулгахаар намайг тан уруу илгээж, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.


Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад —Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд


Өстөн дайснаа олчихоод зүгээр суллан явуулдаг хэн байна вэ? Тиймээс чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай!


Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.


Тэгэхэд Абишаи, Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan