Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 6:12 - Ариун Библи 2013

12 Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм гэж айлтгав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша унтлагын өрөөндөө таны ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм хэмээн айлтгав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 6:12
19 Iomraidhean Croise  

Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?


Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв.


Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн хэлүүлэхдээ —Юунд та хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв.


Арамын хааны зүрх хилэнтэж, зарц нараа дуудан тэдэнд —Бидний хэн нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлээдэх? гэв.


Тиймээс Арамын хаан —Түүнийг бариулахаар хүн илгээе. Та нар явж, түүний хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд —Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ.


Нил мэлхийгээр язганаж, тэдгээр нь гарч ирээд ордонд чинь, унтлагын өрөөнд чинь, орон дээр чинь, чиний албат нар ба ард түмний чинь гэр оронд, чиний зууханд, гурилын саванд чинь ч орно.


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Хааныг бүү зүх, бодолдоо ч тэр. Баян хүнийг бүү хараа, унтлагын өрөөндөө ч тэр. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд жигүүртэн ч хэргийг задалж мэднэ.


Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.


Төлөвлөгөө сэдэх боловч тэр чинь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.


Хаан, Даниелд хариулан —Чи энэ нууцыг илчилж чадсан тул үнэхээр Бурхан чинь бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг илчлэгч мөн гэв.


Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan