Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 6:1 - Ариун Библи 2013

1 Эш үзүүлэгч хөвгүүд Елишад —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад хандан —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 6:1
15 Iomraidhean Croise  

Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад —Елиагийн сүнс Елиша дээр амарлижээ гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газарт доош мэхийв.


Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа —Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв.


Тэр хоёрыг Иорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов.


Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт нь өлсгөлөн болсон байв. Эш үзүүлэгч хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа —Том тогоо тавьж, эш үзүүлэгч хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв.


Биднийг Иордан уруу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд баръя гэлцсэнд Елиша —Явцгаа гэж хариулжээ.


Тэр чамайг ч гэсэн нэгэнтээ зовлон шаналлын амнаас гачаалгүй өргөн уудам газарт гаргаж Ширээн дээр чинь тос нүнжигтэйг тавиагүй гэж үү.


галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.


Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад —Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад, яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв.


Гэтэл Даны хөвгүүдийн нутаг нь тэднээс алдагдахад Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг илдний ирээр цохин, эзлэн авсны дараа тэд эзэмшилээ болгож тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв.


Тэгээд Саул Давидыг барьж авчруулахаар элч нарыг илгээв. Гэвч хэсэг эш үзүүлэгч эш үзүүлэн Самуел тэднийг удирдаж байхыг элч нар харахад, Бурханы Сүнс ч Саулын элч нарт бас ирж тэд мөн эш үзүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan