Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 5:22 - Ариун Библи 2013

22 Гехази —Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

22 Гехази —Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгчдийн хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө болон хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 5:22
21 Iomraidhean Croise  

Өнөөх нь түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэрэлч, ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулж ирээд талх идүүлж ус уулгаарай” гэсэн юм гэв. Тэрээр түүнийг хуурчээ.


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.


Хаан хажуугаар өнгөрөх үед тэрээр хааныг дуудан хашхирч —Таны зарц би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай! Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад —Елиагийн сүнс Елиша дээр амарлижээ гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газарт доош мэхийв.


Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ —Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд —Эзнийг тань таны хажуугаас өнөөдөр ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа —Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв.


Тэр хоёрыг Иорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов.


Түүнийг угтан гүйж очоод, түүнээс “Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?” гэж асуугтун гэв. Эмэгтэй —Сайн гэж хариу хэлэв.


Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж —Бүх юм сайн уу? гэв.


Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд —Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр —Таны зарц ийш тийшээ явсангүй гэж хэлэв.


Тэгтэл Арамын хаан —Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэлээ. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алтан шекел, арван ээлжийн хувцас авч явлаа.


Учир нь гар чинь цусаар, Хуруу чинь хилэнцээр бузарлагдан Уруул чинь худал ярьж, Хэл чинь хилэнцэт зүйлийг өгүүлжээ.


“Хэл юугаа тэд нум татах мэт хөвчлөөд Худал хуурмагаар газар нутгаа эзлүүлж Үнэн гэдэг нь огт үгүй болжээ. Эд ёрын муугаас ёрын муу тийш явдаг бөгөөд Тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хүн бүр үнэнийг ярилгүй хөршөө мэхэлдэг бөгөөд Худал ярихыг хэлэндээ тэд заасан билээ. Тэд гэм бурууг үйлдэж өөрсдийгөө ядраадаг.


Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг.


Мөн Аароны хүү Елеазар нас барсанд тэд Ефраим дахь уулархаг нутагт хүү Финехаст нь хуваарилагдсан Гибеагийн толгодод түүнийг хөдөөлүүлэв.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Самсон тэдэнд —Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар түүнийг надад дайллагын долоо хоногийн дотор зөв тааж, олох юм бол би та нарт гучин гоёлын цамц, гучин гоёлын хувцас өгнө.


Lean sinn:

Sanasan


Sanasan