Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 5:18 - Ариун Библи 2013

18 Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны өргөөнд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны өргөөнд мөргөдөг тул намайг Риммоны өргөөнд мөргөх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

18 Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны дуганд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны дуганд бөхийдөг тул би Риммоны дуганд бөхийх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 5:18
9 Iomraidhean Croise  

Гэсэн ч Баалд өвдөг сөгдөөгүй мөн тэдний ам түүнийг үнсээгүй долоон мянган хүнийг Би Израильд үлдээнэ гэж айлдав.


ЭЗЭН, тэдэнтэй гэрээ байгуулан тэдэнд тушааж “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд сөхөрч, үйлчилж, тахиж болохгүй.


Хаан өөрийн гарын түшмэлийг гулдан хаалгыг хариуцуулахаар томилжээ. Гэвч хүмүүс гулдан хаалганы дэргэд түүнийг дайран гишгэчсэн бөгөөд хааныг Бурханы хүн дээр очих үед яг түүний хэлж байсан ёсоор тэрээр үхжээ.


Хааны гарын түшмэл, Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнууд гаргасан ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг нүдээрээ үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Тэдгээр өдрүүдэд ба тэр цагт Израилийн хилэнцийг хайх боловч юу ч байхгүй байна. Мөн Иудагийн нүглүүдийг хайх боловч олдохгүй. Учир нь үлдэгсэд болгон үлдээж байгаа хүмүүсээ Би уучлах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Аарын талбай уруу тэлж, Моабын хязгаарыг даган сунасан байдаг” гэсэн нь бий.


Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстэнтэй хутгалдалгүй, тэдний бурхдын нэрийг дурдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд мөргөлгүй бай.


Lean sinn:

Sanasan


Sanasan