Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 3:25 - Ариун Библи 2013

25 Ингээд тэд хотуудыг сүйтгэжээ. Тэдний хүн бүр газар нутгийн сайн хэсэг бүрд чулуу хаян түүнийг дүүргэв. Ингээд тэд усны бүх ундаргыг зогсоож, бүх сайн моддыг унагасаар, Кир-харасетад л чулуунуудыг нь үлдээлээ. Харин чулуу дүүгүүрдэгчид тэр газрыг бүслэн цохив.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

25 Ингээд тэд хотуудыг сүйтгэжээ. Тэдний хүн бүр нь сайн газар нутгийн хэсэг бүрд чулуу хаян түүнийг дүүргэв. Ингээд тэд усны бүх ундаргыг зогсоож, бүх сайн моддыг унагасаар, Кир-харасетад л чулуунуудыг нь үлдээлээ. Харин чулуу дүүгүүрдэгчид явж байгаад тэр газрыг цохив.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 3:25
16 Iomraidhean Croise  

түүний эцэг Абрахамын өдрүүдэд зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлэв.


Эцэг Абрахамынх нь өдрүүдэд ухаж гаргасан худгуудыг Исаак дахин ухжээ. Учир нь Абрахамыг өөд болсны дараа тэдгээрийг нь филистчүүд булж битүүлсэн байв. Исаак тэдгээрийг эцгийнхээ өгсөн нэрээр нэрийдэв.


Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.


Тэгээд та нар бэхлэгдсэн болон шилмэл хот бүрийг цохиж, сайн мод болгоныг унагаж, усны бүх ундаргыг зогсоож, газар нутгийн сайн хэсэг бүрийг чулуугаар сүйдлэх болой” гэсэн гэв.


Харин тэд Израилийн хуаранд иртэл израильчууд босож, моабчуудыг цохисон бөгөөд моабчууд тэдний өмнөөс зугтжээ. Тэд моабчуудыг хядсаар тэдний газар нутаг уруу орж урагшлав.


Өөрийнх нь хувьд тулалдаан дэндүү хатуу ширүүн болохыг Моабын хаан хараад, тэрээр илд агсагч долоон зуун хүнээ аваад, Едомын хааны дундуур нэвтрэн гарах гэсэн боловч чадсангүй.


Олон хүн цугларан —Яагаад Ассирийн хаан ирж, энэ их усыг олж эзэмших ёстой юм бэ? гээд тэр дүүргээр урсдаг бүх булаг, сувгийг хаав.


Моабын тухай зөн. Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч, Моабын Кир шөнөөр устгагдан сүйрчээ.


Тиймээс дотор бие минь Моабын төлөө, Дотор минь Кир-хересийн төлөө Босоо ятга мэт дэлсэнэ.


Тиймээс Моаб Моабын төлөө орилно. Хүн бүр орилно. Чи Кир-харасетийн үзмийн боовны төлөө Бүрмөсөн цочирдон гашуудна.


Тиймээс Би Моабын төлөө орь дуу тавих болно, Бүх Моабын төлөө Би хашхирах болно. Би Кир-хересийн хүмүүсийн төлөө ёолох болно.


“Тиймээс зүрх сэтгэл минь Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-хересийн хүмүүсийн төлөө ч зүрх сэтгэл минь лимбэ мэт уйлна. Тиймээс түүний олж бүтээсэн баялгийг тэд алдсан.


Тэгэхэд ЭЗЭН надад “Моабынхныг бүү түгшээ, тэднийг дайнд бүү өдөө, Би тэдний газар нутгаас чамд эзэмшил болгон өгөхгүй! Учир нь Би Аарыг Лотын хөвгүүдэд эзэмшил болгон өгсөн билээ.


Абимелех тэр хотын эсрэг өдөржингөө тулалдсаар түүнийг эзлэн авч, тэнд байсан хүмүүсийг устгав. Дараа нь хотыг газартай нь тэгшлэн дээр нь давс цацав.


Lean sinn:

Sanasan


Sanasan