Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 3:18 - Ариун Библи 2013

18 Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабынхныг та нарын гарт өгөх болно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

18 Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабчуудыг та нарын гарт өгөх болно.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 3:18
16 Iomraidhean Croise  

Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Эзэн БУРХАН минь! Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг хүний ёсоор айлдлаа, Эзэн БУРХАН минь.


Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчилж, мөргөдөг болжээ.


Харагтун, Израилийн хаан Ахабт нэгэн эш үзүүлэгч ирэн —ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” гэж хэлэв.


Израилийн хаан довтолж, морьд мөн тэрэгт цэргүүдийг цохисон бөгөөд арамчуудыг үй олноор устгав.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамчууд ЭЗЭН уулын бурхан болохоос тал газрын бурхан биш гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” гэж хэллээ.


Би бас чиний гуйгаагүй баян тансаг байдал, нэр хүндийг ч чамд өгч байна. Иймээс чиний бүх өдрүүдэд хаадын дундаас чамтай адил хүн байхгүй болно.


Хезекиа —Сүүдэр арван алхмаар урагшлах нь амархан. Бүү тэгэг, харин сүүдрийг арван алхмаар буцааг гэж хэлжээ.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөн үлдэгсдийг сэргээхийн тулд Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг. Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд Би Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


Исаиа —Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо Бурханы минь тэвчээрийг мөн сорих гэж байна уу?


“Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.


“Үзэгтүн, Би ЭЗЭН, бүх махбодын Бурхан. Надад ямар нэгэн дэндүү хэцүү зүйл гэж байх уу?”


Тэр надад —Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? Тэд бас энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин уцаарлуулсаар байна. Харагтун, тэд хамартаа мөчир хатгаж байна.


Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв.


Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.


Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд


Lean sinn:

Sanasan


Sanasan