Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 21:5 - Ариун Библи 2013

5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 21:5
17 Iomraidhean Croise  

Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хушин дүнзээр хийжээ.


ЭЗЭНий өргөөний дотоод хашаа мөн өргөөний үүдний танхимын адилаар гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.


Ахазын танхимын дээвэр дээр буй, Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нурааж, тэндээс нь буулган, үнсийг нь Кидрон гуунд асгажээ.


Тэгээд Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст зориулан хийгдсэн бүх эдлэлийг ЭЗЭНий сүмээс гаргахыг тэргүүн тахилч Хилкиа, удаах зэргийн тахилч нар болон хаалгач нарт хаан тушаав. Тэр тэдгээрийг Иерусалимын гадна Кидрон гуунд шатаан, үнсийг нь Бетелд аваачжээ.


Иудагийн хотууд болон Иерусалимын ойр орчимд мөргөлийн өндөрлөгүүд дээр утлага уугиулахаар Иудагийн хаадын томилсон шүтээнүүдийн тахилч нарыг мөн Баал, нар, сар, оддын ордууд болон тэнгэрийн эрхэст утлага уугиулагчдыг тэр бас хөөн зайлуулав.


Тэрээр Ашераг ЭЗЭНий өргөөнөөс Иерусалимын гадна гарган, Кидроны гуунд аваачаад, Кидрон гуунд түүнийг шатаан, үнс болгон буталж, үнсийг нь ард олны булшин дээр цацжээ.


Тэр бас ЭЗЭНий өргөөнөөс харийн бурхад, шүтээнүүдийг зайлуулж, ЭЗЭНий өргөөний уул болон Иерусалимд өөрийн босгосон тахилын ширээнүүдийг ч зайлуулан хотын гадна гаргаж хаяжээ.


Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.


Тэгээд тэр тахилчдын хашаа, их хашаа зэргийг мөн хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв.


Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотоод хүрээнд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив.


Тэр намайг дотоод хүрээний зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив.


Үүдний танхим нь гаднах хашаа уруу харжээ. Хоёр талд нь байх хажуугийн багананууд дээр далдуу модыг тал бүрд нь сийлсэн байх агаад тэр хүртэл найман гишгүүртэй шат байв.


Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой тэг дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.


Дотоод хүрээнд хамаарах хорин тохойны эсрэг талд мөн гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв.


Сүнс намайг өргөж, дотоод хүрээнд авчрав. Харагтун, ЭЗЭНий цог жавхлан өргөөг дүүргэв.


Тэд гаднах хашааруу, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, ариун танхимуудад тавих ёстой. Хувцсаараа ард түмнийг ариулчихгүйн тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой.


Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan