Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 21:2 - Ариун Библи 2013

2 Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Тэрээр Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузрын дагуу ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 21:2
20 Iomraidhean Croise  

Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн ч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг байгаагүй билээ.


Иудагийн хаан Манассе эдгээр бузрыг хийж, өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр ёрын мууг үйлдэн, шүтээнүүдээрээ дамжуулан Иудаг нүгэл үйлдүүлсэн учраас


ЭЗЭНий мэлмийд ёрын мууг хийснээрээ Иудагаар нүгэл үйлдүүлсэн нүглээс гадна Манассе гэмгүй цусыг үлэмж их урсган Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.


Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.


Тэрээр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ.


Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давид ба түүний хүү Соломонд ЭЗЭН айлдан —Израилийн бүх овгуудаас Миний сонгосон энэ өргөө ба Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.


Учир нь тэд Намайг умартан өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж, үл унтарна» гэж байна” гэв.


Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Иехоиахин эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.


Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.


Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч Ганцхан нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.


Би дуудсан боловч хэн ч хариулсангүй, Би дуугарсан боловч хэн ч чих тавьсангүй, Харин тэд Миний өмнө мууг үйлдэж, Хүсээгүйг минь сонгосон учраас Би мөн эрх хүслийг нь сонгож, Айдсыг нь тэдний дээр авчирна.”


Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө дэлхийн бүх хаанчлалын дунд Би тэднийг аймшиг болгоно.


Тэгвэл Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Учир нь та нар Миний зарлигуудаар явалгүй, тогтоолуудыг минь гүйцэлдүүлэлгүй, харин эргэн тойронд чинь буй үндэстнүүдийн шийдвэрүүдийн дагуу үйлдсэн” гэв.


Самари ч чиний нүглүүдийн хагасыг ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрээрээ эгч дүүсээ зөвт болгов.


Чи хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Төвдөө цусыг урсгаж, бузарлагдахын тулд өөрийнхөө эсрэг шүтээнүүдийг үйлддэг хот оо! Цаг чинь ирэв.


Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдэл бүхнийг бурхдадаа зориулан хийж, бүр хөвгүүд, охидоо ч галд шатаан бурхдадаа өргөдөг. Харин чи ЭЗЭН Бурхандаа ийн үйлдэж болохгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan