Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 21:11 - Ариун Библи 2013

11 Иудагийн хаан Манассе эдгээр бузрыг хийж, өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр ёрын мууг үйлдэн, шүтээнүүдээрээ дамжуулан Иудаг нүгэл үйлдүүлсэн учраас

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Иудагийн хаан Манассе өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр бузар мууг үйлдэн эдгээр бузар юмыг хийж, өөрийн шүтээнүүдээр Иудагаар нүгэл үйлдүүлсэн учраас

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 21:11
21 Iomraidhean Croise  

Харин тэд дөрөв дэх үедээ нутагтаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын хилэнц арай дүүрээгүйгээс тэр болой гэжээ.


Иеробоамын үйлдсэн төдийгүй Израилиар үйлдүүлсэн гэм нүглийнх нь төлөө Тэр Израилийг хаях болно гэж хэлэв.


Учир нь Иеробоам нүгэл үйлдэж бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.


Энэ нь Зимри ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэн Иеробоамын замаар явснаараа өөрөө ч нүгэл үйлдэж, Израилиар ч нүгэл үйлдүүлснээс болсон юм.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын зан үйлийн дагуу Ахаб шүтээнүүдэд мөргөснөөрөө маш бузрыг үйлдсэн юм.


Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.


ЭЗЭН Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа —


ЭЗЭНий мэлмийд ёрын мууг хийснээрээ Иудагаар нүгэл үйлдүүлсэн нүглээс гадна Манассе гэмгүй цусыг үлэмж их урсган Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.


Тэрээр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ.


Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг хийлгэхээр тэднийг Манассе уруу татсан юм.


Түүнчлэн ЭЗЭНий өргөөнөөс тахилч Хилкиагийн олсон номд бичигдсэн хуулийн үгсийг гүйцэлдүүлэхийн тулд сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүд болон Иудагийн газарт ба Иерусалимд үзэгдсэн бүх л бузрыг Иосиа хөөн зайлуулжээ.


иебус, амори, гиргаш,


Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө дэлхийн бүх хаанчлалын дунд Би тэднийг аймшиг болгоно.


хэлэгтүн. “Эзэн БУРХАН Иерусалимд ингэж айлдаж байна. «Уг гарал үүсэл чинь канаанчуудын нутгаас агаад чи тэнд төрсөн. Эцэг чинь амори эх чинь хит хүн байсан.


Нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Нөхөр, хүүхдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү нь чи мөн. Эх чинь хит хүн, эцэг чинь амори хүн билээ.


ядуу, үгээгүйг дарлан дээрэм тонуул хийж, барьцааг эс буцааж, шүтээнүүд уруу нүдээ өргөн жигшүүрт хэргийг үйлддэг,


Гэвч тогтоолуудыг минь үндэстнүүдээс ч илүүгээр, зарлигуудыг минь хүрээлсэн улсуудынхаасаа ч илүү гэм буруугаар тэр эсэргүүцэв. Учир нь тэд тогтоолуудыг минь үл тоомсорлон Миний зарлигууд дотор алхсангүй.”


Lean sinn:

Sanasan


Sanasan