Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 2:7 - Ариун Библи 2013

7 Тэр хоёрыг Иорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Тэр хоёрыг Иорданы дэргэд зогсох зуур эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 2:7
12 Iomraidhean Croise  

Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нууж, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?


ЭЗЭНий эш үзүүлэгчдийг Иезебел устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэг нь нөгөөдөө ЭЗЭНий үгээр —Намайг цохиоч гэсэн боловч нөгөө эр түүнийг цохихоос татгалзав.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад —Елиагийн сүнс Елиша дээр амарлижээ гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газарт доош мэхийв.


Тэд түүнд —Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөж яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий уруу хаясан байж магадгүй гэлээ. Елиша —Бүү илгээгтүн гэж хэлэв.


Гэвч түүнийг тэд аягүйцтэл нь ятгахад тэр —Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй.


Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ.


Гехази —Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв.


Эш үзүүлэгч хөвгүүд Елишад —Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм.


Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгч хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд —Ууцаа бүсэлж, гартаа энэ тостой савыг бариад Рамот-гилеад уруу яв.


Тэгэхэд Амос Амазиад хариулан —Би эш үзүүлэгч ч бус, эш үзүүлэгчийн хөвгүүн ч бус. Харин би малчин, инжрийн жимс хураагч.


Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы довцогт чи хүрч очно. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ босоо ятга, хэнгэрэг, бишгүүр, ятга хөгжимтэй мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгч чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan