Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 2:24 - Ариун Библи 2013

24 Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эвш модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тасчиж хаяв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

24 Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эм баавгай модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тастчин хаяв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 2:24
28 Iomraidhean Croise  

Канаан хараал идэж, ах нарынхаа боолын боол болог! гэжээ.


Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь бас түүний цэргүүд догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд гаргууд мэргэшсэн хүн. Тэрээр ард олонтой хамт шөнийг өнгөрүүлэхгүй.


Түүнийг цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг барьчихжээ. Түүний цогцос зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд мөн арслан цогцосны хажууд зогсож байлаа.


Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.


Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд —Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салж явах үед чинь арслан чамайг барьж ална гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л түүнийг нэгэн арслан олоод барьчихжээ.


Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Бамбаруушаа булаалгасан баавгайтай таарах нь Мунхаглалдаа живсэн мунхгаас дээр.


Басамжлагчдад шийтгэл зэхээстэй. Мулгуучуудын нуруунд зодуур бэлдээстэй.


Буруут захирагч ядуу түмний дээр байх нь Архирах арслан ба дайрах баавгай мэт.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.


Хатуу зүрхээр тэдэнд хандаж, Хараал тань тэдний дээр байг.


Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, Зүрхнийх нь үнхэлцгийг ярна. Тэнд Би эрслэн мэт тэднийг залгина. Зэрлэг араатан тэднийг тасчина.


Би та нарыг үр хүүхдээс чинь хагацааж, хээрийн араатанг дунд чинь явуулж, мал сүргийг чинь устгаж, хүн амыг чинь цөөрүүлэн, замуудыг чинь эзгүйрүүлэх болно.


Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, хөвгүүд, охид чинь илдэнд унаж, газрыг чинь хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар газар үхэх болно. Израиль гарцаагүй нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.


Петр санаж —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд


Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгал хураажээ. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.


Петр түүнд —Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулагсдын хөл хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас гаргана гэхэд


Гэвч Петр түүнд —Бурханы бэлгийг чи мөнгөөр авч болно гэж санасан тул мөнгө чинь чамтай хамт мөхөг.


Та нарын дуулгавар биелэгдэх үед бид бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн байна.


Харин тийм бус аваас Абимелехээс гал гарч Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч Абимелехийг галдан шатааг гэв.


Бурхан бас Шехемийн эрчүүдийн бүх л бузар мууг эргүүлэн өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал ийнхүү тэдэн дээр ирэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan