Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 2:23 - Ариун Библи 2013

23 Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар өгсөн явж байтал хотоос хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон —Халзан толгойт оо, өгсөөд бай. Халзан толгойт оо, өгсөөд гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

23 Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар явж байтал хотоос залуу хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон, түүн уруу —Халзан толгойт оо, чи дээшээ яв. Халзан толгойт оо, чи дээшээ яв гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 2:23
34 Iomraidhean Croise  

Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад,


Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов.


Елиа, Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Таныг би орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав.


Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу цэвэршсэн мөнөөх ус нь өнөөдрийг хүртэл цэвэр хэвээр үлджээ.


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


Жаахан хүүхдүүд хүртэл надад эгдүүцнэ. Намайг босоход тэд миний эсрэг ярьцгаана.


Надаас бага залуу нь гэтэл одоо Намайг элэглэх болжээ. Хоньч нохдынхоо дайтай ч би Хардаггүй байсан, тэдний эцгүүдийг


Таныг би дуудсан тул, Намайг ичгүүр бүү болгооч, ЭЗЭН, Буруутуудыг харин ичгүүр болгож Үхэгсдийн оронд тэднийг дуугүй байлгаач!


Бардамнал, жигшилтэйгээр Зөв шударгын эсрэг ичгүүргүй ярьдаг Худалч уруулыг дуугүй болгооч!


Харин намайг бүдэрсэнд Тэд баярлан цуглав Миний мэддэггүй байсан довтлогчид Миний эсрэг цуглав. Зогсоо зайгүй намайг гүжирдэв


Хүүхэд ч үйлдлээрээ, Цэвэр хийгээд зөв шулууныг үйлдэх эсэхээрээ танигдана.


Саваагүй мунхаглал хүүхдийн зүрхэнд уяатай ч Сахилгын саваа үүнээс нь салгаж холдуулах.


Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй.


Иймээс зүрхний гунигаа гээж, бие махбодын шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг хоосон аж.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Ард олон дарлагдаж, Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, Залуус нь өвгөд уруугаа, Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.


Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв. Та намайг дийлж, ялав. Би бүхэл өдрийн турш доог тохуу болов. Хүн бүр намайг тохуурхах юм.


Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийлэл, сүйрлийг тунхаглаж байна. Учир нь ЭЗЭНий үг надад Бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.


Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхээр зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг цутгадаг.


Бетел ээ, тийнхүү үлэмж хилэнцэт явдлын чинь төлөө Энэ зүйлс та нарт үйлдэгдэх болно. Үүрийн гэгээнээр Израилийн хаан Бүрэн устгагдах болно.


Самарийн оршин суугчид Бет-Авены тугалаас айна. Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан, Шүтээний тахилч нар түүний төлөө бас тэднээс салж одсон алдрынх нь төлөө уйлалдах болно.


Израиль аа, хэдийгээр чи садарладаг ч Иудаг бүү ялтан болго. Гилгал уруу бүү яв, Бет-Авен өөд бүү өгс. “ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.


Хэрэв эрэгтэй хүний толгойн үс унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой.


Тэр өдөр Би Израилийн гэмт үйлдлийг шийтгэнэ Бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ. Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.


“Бетел уруу ирээд, тэрслэл зөрчилөө үйлд. Гилгалд тэрслэл зөрчилөө олшруул! Өглөө бүр, нядлах тахилаа авчирч, Гурав хоног бүрд аравны нэгээ өргө.


Харин Бетелийг бүү хай, Гилгал уруу бүү оч, Беершебагаар бүү дайр. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетелд золгүй явдал учирна


Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энд хааны ариун газар, хаанчлалын өргөө бий гэв.


Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна.


Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan