20 Елиша —Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав.
Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад —Харагтун, энэ хотын байршил нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, газар нутаг нь үржил шимгүй гэв.
Тэрээр усны ундарга дээр очиж, тийшээ давсаа асгаад —ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл үгүй болно” гэв.
Гэвч түүний намаг болон балчиг газрууд цэвэр болохгүй. Давснаас болж тэдгээр нь орхигдох болно.
Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. Би амьд! Моаб нь үнэхээр Содом шиг, Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно. Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар, Дуусашгүй эзгүйрэл болно. Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж, Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно.
Абимелех тэр хотын эсрэг өдөржингөө тулалдсаар түүнийг эзлэн авч, тэнд байсан хүмүүсийг устгав. Дараа нь хотыг газартай нь тэгшлэн дээр нь давс цацав.