13 Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч буцаад Иорданы эрэг дээр ирж зогсов.
13 Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч, буцаж, Иорданы эрэг дээр зогсов.
Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа, Елишагийн дэргэдүүр гарахдаа нөмрөгөө түүнд нөмөргөв.
Соломон хаан бас Едом нутагт Улаан тэнгисийн эргийн Елотын ойролцоо байдаг Езион-геберт хөлөг онгоцнуудыг хийв.
Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.
Елиагаас унасан түүний өнөөх нөмрөгийг тэр аваад, усыг цохиж —Елиагийн Бурхан ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр ийнхүү бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон ярагдаж, Елиша гаталж гарлаа.
Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа.
Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.
Саул тэр эмээс —Түүний дүр төрх нь ямар вэ? гэсэнд тэр эм —Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд нүүр газарт доор бөхийн мөргөв.