Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 18:16 - Ариун Библи 2013

16 Тэр үед Иудагийн хаан Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалганууд болон баганануудаас өөрийн бүрүүлсэн алтыг хуулж, Ассирийн хаанд өгөв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

16 Тэр үед Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалгануудаас болон өөрийн бүрүүлсэн босгонуудаас алтыг нь хуулж, Ассирийн хаанд өгөв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 18:16
7 Iomraidhean Croise  

Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.


Иоашийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Ингээд Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ.


Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Хаанчлалынхаа анхдугаар оны нэг дэх сард ЭЗЭНий өргөөний хаалгуудыг тэрээр онгойлгож, тэдгээрийг засварлав.


Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan