Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 17:7 - Ариун Библи 2013

7 Өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан Бурхан ЭЗЭНийхээ эсрэг Израилийн хөвгүүд нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Энэ нь Израилийн хөвгүүд өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж,

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 17:7
27 Iomraidhean Croise  

Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бүрэн зориулагдсангүй.


Абиам эцгийнхээ үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл ЭЗЭНд бүрэн зориулагдсангүй, эцэг Давид шигээ зүрх сэтгэлтэй байсангүй.


Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Тэрээр Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэнгүй, өвөг эцэг Давид шигээ байсангүй.


ЭЗЭН, тэдэнтэй гэрээ байгуулан тэдэнд тушааж “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд сөхөрч, үйлчилж, тахиж болохгүй.


Гэвч тэд өөрсдийн эцэг өвгөдийн Бурханы эсрэг харш юм хийж, тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав.


Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.


Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр Таны хуулийг ардаа орхисон. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Эцэг өвгөдийнх нь өмнө Гайхамшгуудыг үйлдсэн билээ.


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Царс моддын дунд, Ногоон мод бүрийн доор Шүтээнүүдтэйгээ дүрэлзэн шатаж, Гуу жалганд, хавцлын ан цавд хүүхдүүдээ алдаг биш үү?


Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.”


Бузар явдал, гэмт үйлдлийнх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, нүүрээ тэднээс нуусан» гэв.


Ефраим гашуун уур хилэнг өдөөн хатгасан. Тиймээс Эзэн цусны бурууг өөр дээр нь орхиж, Зэмлэлийг нь өөрт нь буцааж өгнө.


Ард түмэн минь модтойгоо зөвлөж, Саваа нь тэдэнд хэлж өгөх гэнэ. Учир нь садар самууны сүнс тэднийг төөрүүлж, Тэд Бурханаасаа хагацан садарлав.


Тэд уулсын оргил дээр тахил өргөн, Толгод дээр, сүүдэр нь тааламжтай тул Царс, улиас, теребинт моддын доор Утлага уугиулж байна. Тиймээс та нарын охид биеэ үнэлж, Бэрүүд чинь садарлаж байна.


Намайг үхсэний дараа та нар завхарч, та нарт тушаасан замаас минь эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэж, гарынхаа бүтээлээр Түүнийг өдөөн хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна гэв.


Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.


«Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар амьдран сууж байгаа нутгийнхаа аморичуудын бурхдаас бүү эмээ» гэж Би та нарт хэлсэн. Харин та нар Миний дуу хоолойг эс сонсов” гэлээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan