Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 16:7 - Ариун Библи 2013

7 Ингээд Ахаз, Ассирийн хаан Тиглат-пилесерт элч нар илгээн —Би таны зарц бөгөөд таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч гэж уламжлуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Ингэхэд Ахаз Ассирийн хаан Тиклат-пилесерт элч нарыг илгээн, —Би таны зарц болон таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч хэмээн уламжлуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 16:7
17 Iomraidhean Croise  

Израилийн хаан хариу үг илгээн —Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.


Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг Израилийн Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.


Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв.


Иймээс Ассирийн хаан Тилгат-пилнесер түүний эсрэг довтлон ирж, түүнийг дэмжихийн оронд дарамтлав.


Чи зам мөрөө алджээ, Өө Иаковын гэр ээ, Үнэхээр тэд филистчүүд шиг Дорнын мэргэчид төлгөчдөөр дүүрч, Гаднынхантай гар барилцаж байна.


Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Аяа, итгэл нь хүн төрөлхтөнд, Хүч чадал нь бие махбод уруугаа, Зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэсэн нэгэн нь хараалтай яа.


Тусламж хайвч сураггүй тул нүд сүүмийв. Аврал хайн улс орнуудыг харуулдавч эс олдов.


Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй.


Тэр ассиричуудтай янаглав. Тэд нь захирагчид, жанжингууд, өвч бүрэн хуягласан дайчид бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрс, морь унасан морьтонгууд байв.


Охола нь Минийх байхдаа садарлаж, өөрийн амрагууд хөрш ассиричуудтай янаглав.


Ассири биднийг аврахгүй, Бид ч морь унахгүй. Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.


Ефраим ухвар мөчид, Тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явцгаана.


Lean sinn:

Sanasan


Sanasan