Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 15:12 - Ариун Библи 2013

12 Иехүд хандан “Чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилийн хаан сэнтийд заларна” гэж айлдсан ЭЗЭНий үг энэ бөгөөд тийнхүү биелэгджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Энэ бол Иехүд хандан “Дөрөв дэх үе хүртэлх чиний хөвгүүд Израилийн хаан ширээнд суух болно” гэж айлдсан ЭЗЭНий үг юм. Энэ нь тийнхүү биелэгджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 15:12
17 Iomraidhean Croise  

Ахабын гэрийн тухайд ЭЗЭНий айлдсан Түүний үгнээс юу нь ч газарт унаагүй гэдгийг мэдэгтүн. Учир нь ЭЗЭН Өөрийн боол Елиагаар дамжуулан айлдсанаа гүйцэтгэсэн юм гэв.


ЭЗЭН, Иехүд —Миний мэлмийд зөв зүйтэйг гүйцэтгэснээрээ чи сайныг үйлдэж, Миний зүрхэн дэх бүхний дагуу Ахабын гэрт үйлдсэн тул чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилийн хаан сэнтийд заларна гэж айлджээ.


Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гуравдугаар онд Иехүгийн хүү Иехоахаз, Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ.


Иудагийн хаан Иоашийн гучин долдугаар онд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ.


Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид тавигджээ.


Иеробоам өөрийн эцэг өвгөд болох Израилийн хаадтай хамт нойрссон бөгөөд түүний хүү Зехариа оронд нь хаан болжээ.


Зехариагийн бусад үйлс, харагтун, тэд Израилийн Хаадын шастир номд бичигдсэн билээ.


Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.


Бурханы үг авсан хүмүүсийг тэрээр бурхад гэж нэрлэсэн бол (Бичвэр нь зөрчигдөхгүй),


Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг нь шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, хувцасны минь төлөө шодсон» [гэсэн] Бичвэр биелэгдэхийн тулд ажээ.


Ахан дүүс ээ! Есүсийг баривчлагсдыг газарчлан ирсэн Иудасын тухайд Давидын амаар Ариун Сүнс урьдаас хэлсэн тэрхүү Бичвэр биелэгдэх ёстой байв.


Самуелыг өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan