Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 14:3 - Ариун Библи 2013

3 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч өвөг эцэг Давид шигээ байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Тэр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч өвөг эцэг Давид шиг байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 14:3
16 Iomraidhean Croise  

Соломоныг хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу хандуулсан учир түүний зүрх сэтгэл Бурханы төлөө эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бүрэн зориулагдсангүй.


Аса өөрийн эцэг өвөг Давидын адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Абиам эцгийнхээ үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл ЭЗЭНд бүрэн зориулагдсангүй, эцэг Давид шигээ зүрх сэтгэлтэй байсангүй.


Соломон эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж, ЭЗЭНд хайртай байсан хэдий ч мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил тахиж, утлага өргөдөг байжээ.


Тахилч Иехоиадагаар зааварлуулж байсан өдрүүддээ Иехоаш, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн юм.


Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддан гэдэг байв.


Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв.


Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өвөг эцэг Давидынхаа бүх замаар замнан зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй.


Гэвч Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов.


Тахилч Иехоиадагийн бүх өдрийн турш Иоаш ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв.


Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз, Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН! Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус,


Lean sinn:

Sanasan


Sanasan