Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 13:7 - Ариун Библи 2013

7 Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 13:7
17 Iomraidhean Croise  

Би тэднийг газрын тоос шороо мэт бутаргав Би тэднийг гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.


Ингээд Ахаб мужуудын захирагчдад үйлчилдэг залуусыг цуглуулахад хоёр зуун гучин хоёр хүн байв. Тэдний дараа тэрээр бүх хүнийг буюу Израилийн бүх хөвгүүдийг цуглуулахад долоон мянган хүн байв.


Израилийн хөвгүүд ч шалгагдан, хоол хүнсээ базаагаад тэднийг угтан хөдөллөө. Арамчууд тал газрыг дүүргэхэд, Израилийн хөвгүүдийн хуаран тэдний өмнө хоёр хэсэг багахан ямаан сүрэг шиг л юм байв.


Тэр өдрүүдэд ЭЗЭН, Израилийг бутраан тасалж эхэлсэн юм. Израилийн бүх газар нутагт Хазаел тэднийг ялж байв.


Иехоахазын бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн мөн түүний хүч чадал нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Хазаел —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.


Тэгээд би тэднийг салхин дахь тоос шороо мэт бутаргав. Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг цацав.


Тиймээс одоо ирж миний эзэн Ассирийн хаантай мөрий тавь! Хэрэв чамд унах хүн байвал би чамд хоёр мянган агт өгье.


Хэн дорно зүгээс зөвт нэгнийг өсгөн Хөл дээр нь босохоор дуудсан бэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан өгч, Түүнд хаадыг захируулдаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, Нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.


Шийдвэрлэх хөндийд бөөн хүмүүс байна! Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул


“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд Самуел босон Гилгалаас Бениамины Гибеад өгсөж очив. Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол зургаан зуугаад эрчүүд байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan