Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 12:5 - Ариун Библи 2013

5 тахилч нар тусбүр хандивлагч хүмүүсээс аваг. Харин тэд өргөөнд олдсон аливаа эвдрэлийг засварлаг гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 тахилч нар тус бүр өөрсдийн таньдаг хүмүүсээсээ аваг. Тэд өргөөнд олдсон аливаа эвдэрлийг засварлагтун гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 12:5
14 Iomraidhean Croise  

Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон, Миллог барьж босгон, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм.


Мөн чулуучид, чулуу цавчигчдад ч өгчээ. Тэр мөнгө бас ЭЗЭНий өргөөний эвдрэлийг засварлахын тулд гуалин, зассан чулуу худалдан авахад мөн өргөөг засварлахад хэрэгтэй бүгдийг авахад зарцуулагджээ.


Дараа нь Иехоаш, тахилч нарт —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх сэтгэл нь хөдөлсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг


Гэвч Иехоаш хааны хорин гуравдугаар он гэхэд тахилч нар өргөөний эвдрэлийг засаагүй л байв.


Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан буюу ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа дээр өгсөж очигтун.


Тэгэхэд эцгүүдийн бүлийн тэргүүн нар сайн дурын өргөл өргөж, Израилийн овгийн удирдагчид, мянгатын болон зуутын дарга нар мөн хааны үйлчлэлийн ахлагчид мөн үүнчлэн хийв.


Ард олон бүхий л зүрхээрээ ЭЗЭНий төлөө бэлэн буйгаа харуулсан учраас ийнхүү дуртайяа үйлчилсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.


Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан тэдэнд —Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр Бурханыхаа өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар үүнийг яаралтай үйлдэгтүн гэв. Гэвч левичүүд шуурхай хөдөлсөнгүй.


Учир нь балмад эм Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун юмсыг хүртэл Баалд ашигласан байлаа.


Тоологдсон хүн бүр нь ариун газрын шекелээр хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.


Танайхнаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж Олон үеийн сууриудыг босгоно. Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.


Израилийн хөвгүүдтэй ярин “Хүнд хамаарах үнэлгээний талаар ЭЗЭНд зориулах онцгой ам өчгийг хүн өгөх үед


ЭЗЭНд тэдний өргөдөг хүн ч бай, амьтан ч бай, бүх махбодын хэвлийг анх нээгч болгон нь чинийх болог. Гэхдээ хүний ууган үрийг чи золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.


Lean sinn:

Sanasan


Sanasan