Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 10:7 - Ариун Библи 2013

7 Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 10:7
9 Iomraidhean Croise  

Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад мөн эд хөрөнгийг нь авах нь уу?» ЭЗЭН бас «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт чиний цусыг ч бас ноход долоох болно» гэж айлдлаа” гэж хэлээрэй хэмээжээ.


Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулгаж, чамайг бүрмөсөн шүүрдэн хаях болно. Тэгээд чөлөөт ч бай, боол ч бай Ахабын бүх эр хүйстнийг Би, Израильд үндсээр нь устгах болно.


Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж —Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв.


Элч ирээд, түүнд —Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд Иехү —Тэдгээрийг гулдан хаалганы үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв.


Өглөө Иехү гадагшаа гарч зогсоод, бүх ард түмэнд —Та нар гэмгүй. Үзэгтүн, би эзнийхээ эсрэг хуйвалдан түүнийг алсан, харин энэ бүгдийг хэн алсан бэ?


Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүгээ бас Израилийн зарим түшмэдийг илдээр хороов.


Lean sinn:

Sanasan


Sanasan