Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 10:5 - Ариун Библи 2013

5 Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн, —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 10:5
11 Iomraidhean Croise  

Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд ирээд —Таны зарц Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” гэж гуйж байна гэв. Ахаб хаан —Тэр амьд л байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв.


Израилийн хаан хариу үг илгээн —Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.


Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж —Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв.


Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн “Би нүгэл үйлдэв. Надаас холдооч. Та над дээр юу л тавина түүнийг би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг Иудагийн хаан Хезекиагаас шаарджээ.


Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд үйлчилж, амьдар! Энэ хот юунд сүйрэх ёстой юм бэ?


Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийн асрагч мэт цээжиндээ тэднийг тэвэрч, эцэг өвгөдөд нь Таны амласан газар уруу авч явагтун” гэж хэлэгдэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?


Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.


Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захихдаа “Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж «Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч» хэмээн гуй” гэсэн юм.


Харин тэд Иошуад —Бид таны боолууд билээ гэхэд Иошуа —Та нар хэн бэ? Хаанаас ирэв? гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan