Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 10:21 - Ариун Библи 2013

21 Тэгээд Иехү Израиль даяар хүн илгээсэн бөгөөд Баалын бүх мөргөгчид иржээ. Ирэлгүй үлдсэн нэг ч хүн байгаагүй юм. Тэд Баалын сүмд ороход Баалын сүм нэг захаас нөгөө зах хүртэлээ дүүрсэн байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

21 Тэгээд Иехү Израиль даяар хүн илгээсэн бөгөөд Баалын бүх мөргөгчид иржээ. Ирэлгүй үлдсэн нэг ч хүн байгаагүй юм. Тэд Баалын сүмд ороход Баалын сүм нэг захаас нөгөө зах хүртлээ дүүрсэн байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 10:21
7 Iomraidhean Croise  

Тэрээр Самарид босгосон Баалын өргөөнд Баалд зориулан тахилын ширээ босгожээ.


Иехү хувцасны агуулахыг хариуцсан хүнд —Баалын бүх мөргөгчдөд хувцас авчрагтун гэж тушаасанд өнөөх хүн тэдэнд хувцас авч ирэв.


Тэрхүү газарт байсан бүх ардууд Баалын өргөөнд очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Иехоиада, ЭЗЭНий өргөөг хариуцах түшмэдийг томилов.


Би бүх үндэстнийг цуглуулан Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би ард түмнийхээ, Өөрийн өв Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд ард түмнийг минь үндэстнүүдийн дунд тараан газрыг минь хуваасан.


Тэд хаадыг еврейгээр “Хармагедон” гэгддэг газарт цуглуулав.


Дуган дүүрэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан бөгөөд Филистийн ноёд бүгд тэнд байв. Самсон хэрхэн зугааг нь гаргахыг харан дуганы дээвэр дээр бараг гурван мянган эрэгтэй, эмэгтэй хүн зогсож байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan