Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 10:11 - Ариун Библи 2013

11 Ингээд Иехү нь Ахабын гэрийнхнээс Иезреелд үлдсэн бүгдийг, тухайлбал түүний хүндэт хүмүүс, дотнын хүмүүс, тахилч нарыг нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь хороов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Ингээд Иезреелд Ахабын гэрийнхнээс үлдсэн бүгдийг, түүний хүндэт хүмүүс, түүний дотнын хүмүүс, түүний тахилч нарыг, түүнд нэг хүнийг ч үлдээлгүйгээр Иехү хяджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 10:11
25 Iomraidhean Croise  

Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Би Иеробоамын эрчүүдийг, насанд хүрээгүй ч бай, хүрсэн ч бай Израильд үр үндсээр нь тасална. Иеробоамын гэрийнхнийг үгүй болтол Би хоргол шүүрддэг шиг цэвэрлэн шүүрдэж хаяна.


Бааша хаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол Шилогийн хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша, Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав.


Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүнийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.


Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.


Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгийг ч зугтаалгаж болохгүй гэв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон голын дэргэд аваачиж, тэнд тэднийг алав.


Чи Израилийг нүгэл үйлдэхэд хүргэж Намайг хилэгнүүлсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.


Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн хүлцэнгүй болгосныг чи харсан уу? Тэр өөрийгөө Миний өмнө хүлцэнгүй болгосон тул Би түүний өдрүүдэд гай гамшиг буулгалгүй, харин түүний хүүгийн үед түүний гэр дээр гай зовлон авчирна гэв.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Эзэн тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Тэгээд Иехү босон хөдөлж, Самари уруу явав. Замд түүнийг хоньчдын Бет-екед байх зуур


Тахилын ширээнүүд дээр байсан мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэр алж, тэдний дээр хүний ясыг шатаав. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.


Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цус болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авна. Иймд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун.


Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно.


Ахазиагийн сүйрэл Иорам уруу явснаар нь дамжуулан Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгцээ Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Иехүг харин Ахабын гэрийг тастуулахаар ЭЗЭН тосолсон байв.


Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иехү бээр Иудагийн түшмэд болон Ахазиад үйлчилдэг Ахазиагийн ах дүүсийн хөвгүүдтэй тааралдаж тэднийг хороов.


Тэрээр өөрийн ард түмний дунд үр ч үгүй, үеэл хаяал ч үгүй, Түр амьдарсан газар нь үлдэх хүн ч үгүй.


Хойчийг нь таслаач. Ирэх үед нэрсийг нь арчуулаач!


Харин муруй зам уруу хазайдаг хүмүүсийг Ёс бусыг үйлдэгчидтэй хамт ЭЗЭН авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай!


Мэргэнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол.


ЭЗЭН, Хосеад —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.


ЭЗЭН мөн тэр хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон түүн доторх амьтай бүгдийг илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн үйлдэв.


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг цохиж, агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпагийн хөндий хүртэл тэднийг дорно зүгт мөшгөн хөөж, зугтаалган алдалгүйгээр цохив.


Иезреел, Иокдеам, Заноа,


Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.


Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.


Lean sinn:

Sanasan


Sanasan