Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 1:3 - Ариун Библи 2013

3 Харин ЭЗЭНий тэнгэрэлч, тишбе хүн Елиад —Бос. Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Харин ЭЗЭНий тэнгэр элч тишбе хүн Елиад —Бос, Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 1:3
21 Iomraidhean Croise  

Учир нь тэд Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй.


Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.


Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж —Явж Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа.


Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.


Тэрээр тац модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэрэлч түүнд хүрч —Бос, идэгтүн гэжээ.


ЭЗЭНий тэнгэрэлч хоёр дахь удаагаа ирээд, түүнд хүрч —Босоод идэж ав. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэв.


Тэгэхэд ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж айлдсан нь —


Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.


тэд түүнд —Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод «ЭЗЭН “Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж түүнд хэл» хэмээн айлдаж байна” гэж бидэнд хэлсэн гэцгээв.


тэд хаандаа —Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн үсэрхэг хүн гэж хариулцгаав. Хаан —Тэр бол тишбе хүн Елиа байна гэж хэлэв.


Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод —Үзэгтүн, ганцхан Израильд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.


Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн хэлүүлэхдээ —Юунд та хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв.


Бурхан Иудад мэдэгдсэн байна. Түүний нэр Израильд аугаа.


Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид Итгэмжит байдлаа умартдаг бол


Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар —Тэр Беелзебүлтэй гээд чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг Тэр хөөдөг юм байна гэцгээж байлаа.


Харин Эзэний тэнгэрэлч, Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам)


Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгнө. Бүх улс, Израильд Бурхан байна гэдгийг үүгээр мэдэх болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan