Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 1:17 - Ариун Библи 2013

17 Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёрдугаар онд Иехорам түүний оронд хаан болов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

17 Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёр дахь жилд Иехорам түүний оронд хаан болов.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 1:17
11 Iomraidhean Croise  

Елиагаар дамжин ЭЗЭНий айлдсанчлан саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй.


Тэд Самарийн цөөрмийн дэргэд хааны тэргийг угаахад ноход түүний цусыг долоож байсан нь ЭЗЭНий хэлсэн үгийн дагуу болсон юм. Тэнд янхнууд усанд ордог байв.


Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний эх нь Шилхигийн охин Азуба юм.


Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар онд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ.


Ахазиагийн хийсэн бусад үйл хэрэг нь Израилийн хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Иехү Самарид ирээд Елиад айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Самарид байсан, Ахабт үлдсэн бүгдийг дуустал нь хядав.


Иудагийн хаан Иехошафатын арван наймдугаар онд Ахабын хүү Иехорам Самарид Израилийн хаан болж арван хоёр жил хаанчлав.


Тиймээс тэд буцаж ирээд Иехүд хэлжээ. Тэрээр —Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан “Иезреелийн эзэмшил дээр ноход Иезебелийн махыг иднэ.


Түүний хүү Иехошафат оронд нь хаан болоод, Израилийн эсрэг өөрийгөө хүчтэй илэрхийлэв.


Тэгээд ЭЗЭНий зарц Мосе, ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan