Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Шастир 19:2 - Ариун Библи 2013

2 Тэгэхэд Давид —Эцэг нь надад энэрэл хайр үзүүлсний адил би ч Нахашийн хүү Ханунд энэрэл хайрыг үзүүлье гээд эцгийнх нь тухайд түүнийг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Тэгэхэд Давид —Хануны эцэг Нахаш надад энэрэл үзүүлсэн тул би ч хүүд нь энэрэл үзүүлнэ гэж хэлэв. Ингээд аавынх нь талаар хүүг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Шастир 19:2
14 Iomraidhean Croise  

Дараа нь Давид —Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл хайр үзүүлэх юмсан гэв.


Давид түүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрэл хайрыг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг эргүүлж өгнө. Чи миний ширээнд үргэлж талх идэх болно гэв.


Елиша Гехазид —Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чамд юу хийж өгөх вэ? Чиний төлөө хаан эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан —Би ард түмнийхээ дунд амьдардаг гэлээ.


Тэгтэл аммончуудын хаан Нахаш өөд болж түүний хүү оронд нь хаан болов.


Аммоны хөвгүүдийн түшмэд Ханунд —Танд тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Хотыг маань судлан тандаж, тэгээд орвонгоор нь хөмрүүлэх гэж түүний зарц нар ирсэн бус уу? гэв.


Тэр өдөр ард түмнийг чих тавин байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй гэж түүн дотор бичигдсэнийг олов.


Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр —Босгож байгаа юмных нь дээгүүр хэрэв үнэг харайвал тэдний чулуун хэрмийг нураачихна гэж хэлэв.


Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхий нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод ихэд уурсав.


Тэгээд хаан —Ингэснийх нь төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд өөрт нь үйлчилж байсан хааны зарц нар —Түүнд юу ч хийгээгүй байгаа гэж хаанд хариулав.


Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй.


Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудей тэднийд иржээ.


Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахмадуудад олзны юмсаас илгээн —Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудаас авсан олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan