Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Шастир 11:3 - Ариун Библи 2013

3 Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Самуелаар ЭЗЭНий дамжуулсан үгийн дагуу, Давидыг Израилийн хаан болгон тослов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Ийнхүү Израилийн бүх ахмадууд Хебронд хаан уруу ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Шастир 11:3
15 Iomraidhean Croise  

Тэгээд Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тосолжээ. Тэд Давидад —Саулыг нутаглуулсан хүмүүс Иабеш-гилеадын эрчүүд байсан гэж мэдэгдэв.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов.


Тэр, Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Иерусалимд бүх Израиль болон Иудаг гучин гурван жил захирчээ.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.


Түүний зарц нар түүний үхсэн биеийг тэргэн дотор Мегиддогоос Иерусалимд авч ирээд, өөрийнх нь булшинд оршуулжээ. Тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, түүнийг тосолж, эцгийнх нь оронд түүнийг хаан болгов.


Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу Давидыг хаан болгохын тулд бүх Израилийн хамт түүний хаанчлалд хүчтэй дэмжлэг үзүүлж байсан Давидын хүчит эрсийн толгойлогчид дараах болой.


Тэгээд бүх чуулган Бурханы өргөөнд хаантай гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд —Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.


Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв.


Тийнхүү бүх ард түмэн Гилгал уруу явж, тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд бас ЭЗЭНий өмнө эвийн тахилуудыг нядалж, тэнд Саул болон Израилийн бүх хүн асар ихээр баярлацгаав.


Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв.


ЭЗЭН, Самуелд —Израилийн хаан байхыг нь болиулж Миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь түүний хөвгүүдийн дундаас Өөртөө Би хааныг харан сонгосон билээ гэв.


Нядлах тахилын ёслолд Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Миний нэрлэх хүнд чи тос цутгагтун! гэв.


Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.


ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan